ХАМАС-ын депутатад Израилийн шорон төрсөн гэр нь

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

ХАМАС-ын депутатад Израилийн шорон төрсөн гэр нь

Фото: ISRA.com/AP

Иерусалимын шүүх долдугаар сарын 1-нд  Палестины автономын ХАМАС-ын депутат асан Мухаммад Абу-Тирын (59) эсрэг ялын төлөвлөгөө гаргажээ.  «Улаан сахалт Мухаммад» хочтой Абу-Тир Израилийн нутаг дэвсгэрт хууль бусаар байсан гэж түүнийг буруутгажээ.
Ялын төлөвлөгөөгөөр Зүүн Иерусалимд амьдарч байсан Палестинй автономын ХАМАС-ын депутатуудын тэнд амьдрах эрхийг 2006 онд цуцалсан учир тэд тэнд байх эрхгүй ажээ. Хожим Абу-Тир болон бусад хамасчууд Израилийн тэр үеийн сайдын шийдвэрийн эсрэг БАГАЦ-д (Шударга ёсны дээд шүүх) гомдол гаргасан боловч тэдний гомдлыг авч үзээгүй юм.
Израилийн хууль хяналтынхан Абу-Тирт  депутатын мандатаасаа татгалзаж, , ХАМАС-ын Израилийг устгана гэсэн уриаг нь буруутгахыг  санал болгож байсан ч Абу-Тир татгалзаж байсан гэж ялын шийдвэрт өгүүлсэн байв.

Саяхан шоронгоос суллагдсан Абу-Тирийг цагдаагийнхан Зүүн Иерусалимд байхад нь дахин барин саатуулжээ. Түүнийг сулласны дараа тэрээр Иерусалимд амьдрах эрхгүй болсныг сануулж байсан гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж