Наадмын тасалбар 20 мянган төгрөг

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Наадмын тасалбар 20 мянган төгрөг

Монголын үндэсний баяр, эрийн гурван наадмыг сурвалжлах гадаадын сэтгүүлчид сурвалжлага хийх эрхийг 100 ам.доллараар олгодог. Харин жуулчдын хувьд зөвхөн нээлтийн арга хэмжээг үзээд, ихэвчлэн морь барианы газрыг зорих нь элбэг тул 11-ний өдрийн тасалбарыг 25 ам.доллараар борлуулж байгаа аж. Тасалбарыг нийслэлийн Аялал жуулчлалын газраар дамжуулж авна. Нийслэлчүүдийн хувьд 11, 12-ны өдрийн гурван төрлийн тасалбар авах боломжтой. Өөрөөр хэлбэл 11, 12-ны үдээс өмнөх ба хойших гэсэн гурван тасалбарын сүүдрэвчтэй асрынх 20.000 төгрөг, өмнө талын суудлын тасалбар 10.000 төгрөгийн үнэтэй. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сүүдрэвчтэй асарт 850, сүүдрэвчгүй хэсэгт 650 хүн суух багтаамжтай. Тиймээс тасалбарыг хүнийх нь тоогоор хэвлэж, Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар борлуулж эхэлжээ.  Иргэд тасалбартай мөртлөө орж чадахгүй байна гэсэн гомдол бараг жил болгон гардаг байна. Хоёр жилийн өмнө тасалбар шалгагч дур мэдэн хүмүүсийг олноор оруулснаас тасалбар авсан иргэд суудалгүй, орж чадахгүй үлдсэн гэсэн асуудал гарч байсан тул өнгөрсөн жилээс эхлээд Наадмын комисс өөрсдийн хүнээ энэ “албанд” ажиллуулдаг болжээ. Иймд иргэд цагаа баримталж, аль болох эрт ирчихвэл суудал байхгүйн зовлон гарахгүй гэж Наадмын комиссынхон зөвлөж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж