БНСУ-ын виз гарахгүй гэдэг ташаа мэдээлэл гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

БНСУ-ын виз гарахгүй гэдэг ташаа мэдээлэл гэв

Өнөөдөр олон нийтийн сүлжээгээр БНСУ-ын визийг ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл  олгохгүй гэх мэдээлэл цацагдсан. Харин энэ талаар Гадаад харилцааны яамны холбогдох албаныхан  БНСУ-д зорчих иргэдийн визний материалыг  хэвийн хүлээн авч байгаа гэх хариулт өгчээ. Мөн  яамны албан ёсны веб хуудсанд  дээрх мэдээлэл ташаа болохыг мэдээлсэн байна.  Өнөөдөр буюу  аравдугаар сарын 03-ны өдөр Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам Солонгос улс байгуулагдсан өдрийг тэмдэглэж байгааг тохиолдуулан амарч байгаа аж. Харин бусад өдрүүдэд БНСУ-г зорихоор виз мэдүүлж буй иргэдийн материалыг хүлээн авч, бүх төрлийн виз хэвийн олгож байгаа юм байна.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж