Ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрөв

 

АНУ-ын 11 мужид ижил хүйстнүүдийг хоорондоо гэрлэхийг зөвшөөрлөө гэж Bloomberg бичиж байна. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Юта, Оклахома, Виржиниа, Висконсин, Индиана мужуудад зөвшөөрлөө. Тун удахгүй Колорадо, Вайоминг, Канзас, Баруун Виржиниа, Хойд Каролина, Өмнөд Каролина мужууд тийм зөвшөөрөл авахаар болоод байгаа ажээ.

 

Зарим мужуудад даван заалдсан гомдлыг өмнө нь авч хэлэлцсэн байлаа. Тухайлбал, Оклахома мужид холбооны шүүгч ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглосон байсан шийдвэрийг цуцалжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж