Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Montblanc Meisterstuck 90 жил

Montblanc брэнд Meisterstuck үзэгнийхээ 90 жилийн ойд зориулан цаг, арьсан эдлэл, гоёл чимэглэл, үзэгний шинэ загваруудаас бүрдэх нэгэн том коллекцийг бүтээн дэлхий нийтэд танилцуулсаар байна. Энэ удаад энэхүү коллекцийн 3 цагийг та бүхэндээ хүргэж байна.

Montblanc Star Classique Automatic

Бугуйн цагны 100 гаруй жилийн хөгжлийн түүхэнд урьд нь хэзээ ч ийм давшингуй өөрчлөлт хийгдэж байгаагүй бөгөөд шинэ технологи, шинэ материал, хувьсал хийсэн функцуудийн улмаас урьд өмнөх хэлбэрүүдийг хол орхисон шинэ бүтээлүүд бүтээгдсээр байна. Гэвч энгийн, уламжлалт загвар нь өөрчлөлт шинэчлэлтийн эрин үед ч хоцрогдохгүй гэдгийг дахин харуулж Montblanc өөрийн Star цагны коллекцдоо өөр нэгэн шинэ хувилбар нимгэн Star Classique-г нэмлээ. Уламжлалт дугуй хэлбэртэй, дундаж хэмжээтэй, нэмэлт функц байхгүй, алтан цаг нь ажил хэрэгч эрэгтэйн костюм, зангиа, гялалзсан гутал, ханцуйны хавчаарын нэгэн адил зайлшгүй хэрэгцээт зүйл юм. Montblanc Star Classique Automatic  цаг нь “less is more” буюу “энгийн тусмаа гоёмсог ” гэсэн агуулгатайгаар цаг, минут, секундын зүүтэйгээр хийгджээ.

Үзүүлэлтүүд:

Хөдөлгүүр: Montblanc 4810/408, механик
Цагны нүүрний диаметр: 39 мм
Зузаан: 8.9 мм
Их бие ба титэм 18 кратын алтаар хийгдсэн.
4 тоо, цагны тэмдэглэгээ болон зүүнүүдийг алтаар бүрсэн.
Оосор: матрын арьс, 18 кратын алтан түгжээ
Үнэ: 21.500.000 төгрөг

Montblanc TimeWalker World-Time Hemispheres

Montblanc’s TimeWalker Hemispheres бол дэлхийн 24 цагийн бүсийн бүх цагийг нэгэн зэрэг зааж чадах онцгой цаг юм.

Цагны эзний байрлаж буй орны цагийг цагийн гол зүүнүүд заах ба цагны нүүрний гадуур хүрээн дээр дэлхийн 24 цагийн бүсүүдийн төлөөлөл болох хотуудын нэрс байрлана.

24 цагийн тэмдэглэлтэй харалдаа орших хотуудын цагийг заах диск цагны нүүрний голд эргэнэ.

Хормын төдийд дэлхийн аль бүсэд хэдэн цаг болж байгааг харж чадна.

Үзүүлэлтүүд:

Хөдөлгүүр: MB 4810/412, механик
Цагны нүүрний диаметр: 42 мм
Зузаан: 12.05 мм
Их бие гангаар, титэм титанаар хийгдсэн.
Оосор: тугалын арьс болон ган оосортой
Үнэ: 11.280.000 төгрөг

Montblanc Star Quantième Complet

Montblanc брэндийн Star коллекц нь брэндийн өөрийн онцлогийг Швейцарийн уламжлалт цаг урлалтай хослуулсан бүтээлүүд байдаг.

Сарны бүрэн тооллыг өөртөө агуулсан уламжлалт дугуй цаг  (огноо, гараг, сарны хуанли) ховорхон бүтээл юм. Ихэвчлэн хуанли нь огноог заадаг эсвэл бүтэн сарны хуанлиг харуулахыг тулд цаг нь олон эд ангиас бүрдсэн тэгээд өндөр үнэтэй байдаг. Montblanc брэнд энэхүү хоосон орон зайг эзлэх Star Quantième Complet бүтээгдэхүүнээ гаргалаа.

Нэрнээсээ л харагдана. “quantième” гэдэг нь “complet” буюу бүрэн гэсэн утгатай.Энэ модель нь уламжлалт энгийн дэлгэцтэй, цаг болон минутын зүү нь өдөр, шөнийн цагийг заана. Он тооллын өдрийг цагны хүрээнд байрлах 31  тоог тойрон эргэх жижиг улаан сар бүхий зүү заах ба  долоо хоногийн гараг, сарыг уламжлалт хэлбэрээр 12 цагын тэмдэглэгээний харалдаа орших цонхонд харуулсан байна. Цагны нүүрний доод хэсэг сарны хуанлиг харуулахад зориулагдсан бөгөөд тэнгэрийн эрхэсийн бүтэн , тал, огт харагдахгүй бүх хэлбэрийг харуулна. Мontblanc-ийн эмблэм бүхий нарийн зүүгээр секундийг хэмжинэ

Үзүүлэлтүүд:

Хөдөлгүүр: MB 4810/912, механик
Цагны нүүрний диаметр: 42 мм
Зузаан: 12.17 мм
Цаг 69 гр алтаар хийгдсэн.
Оосор: матрын арьс, алтан түгжээтэй
Үнэ: 37.500.000 төгрөг

“Meisterstuck 90 жил” коллекцийн дээрх 3 төрлийн цаг болон MONTBLANC брэндийн бусад бүтээгдэхүүнийг КАПИТАЛ БАНК-ны лизингийн үйлчилгээгээр авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 11-320062 дугаарын утсаар болон Сентрал Тауэр 210-т байрлах Montblanc Boutique –ээр зочлон өөрийн биеэр үзэж сонирхон мэдээлэл авч болох ажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж