МоАХ фракц албан ёсоор байгуулагджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

МоАХ фракц албан ёсоор байгуулагджээ

МоАХ-ны удирдлагын буруу бодлогын улмаас  үйл ажиллагаа нь хүртэл буруу болсон хэмээн шүүмжлүүлсэн МоАХ-д албан ёсоор фракц үүсчээ. “Женко” Х.Баттулгын толгойлж буй МоАХ дангаараа нэг хүний байгууллага болсон төдийгүй, МоАХ-ны даргын сонгууль 2006 оноос хойш нэг ч удаа явагдаагүй гэх зэрэг олон шалтгааны улмаас фракц үүсэж байгаа нь энэ гэнэ. Тэр ч байтугай “Женко” Х.Баттулгыг МоАХ-д орохоос өмнө тус холбоог удирдаж, зангидаж, зүтгэж байсан “партизан” Ш.Түвдэндорж хүртэл шийдвэр гаргах ямар ч эрхгүй болсон төдийгүй,  МоАХ-ноос зүгээр л “няслагдчихаж”.

Тус холбоонд үүссэн нөхцөл байдлын талаар Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Равдандорж “МоАХ фракцыг албан ёсоор өөрчлөн байгуулна. АН-ын ҮЗХ, УИХ-ын түвшинд энэ үйл ажиллагаа явагдаж байна” гэжээ.

Б.ХАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж