Тав дахь террористыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Тав дахь террористыг баривчилжээ

”Исламын улс” гэх террорист бүлэгтэй хамтрах хүрээнд том хэмжээний хорлон сүйтгэх ажиллагаа хийхээр бэлтгэж байсан гэх тав дахь хүнийг Лондонд баривчлан саатуулжээ. Энэ тухай Sky News мэдээлжээ.

 

 

Өмнө нь баригдсан дөрвөн хүн нь 20-21 настай ба Их Британийн нутагт “нилээдгүй өргөн хүрээнд” хорлон сүйтгэх ажиллагаа хийхээр бэлтгэж байсан гэсэн ял сонсоод байгаа.

 

Сирид британийн иргэд босогчдын талд байлдахаар их явах болсон нь Их Британид террорын аюулыг ихэсгэлээ гэж эрх баригчид нь үзэж байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж