Волейболын “Намрын тэргүүн” АШТ маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Волейболын “Намрын тэргүүн” АШТ маргааш эхэлнэ

Монголын волейболын холбоо, Витафит групп ХХК хамтран “Намрын тэргүүн” тэмцээнийг Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулах гэж байна. Тэмцээн энэ сарын 14-31-ний хооронд болох юм. Энэ жилийн намрын тэмцээн зөвхөн эрэгтэй долоон багуудын дунд зохион байгуулагдахаар болжээ. “Энагурэ”, “Монти”, “Эрчим” багууд мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд эмэгтэй багийн тоо гэрээний заалтыг хангаагүй  байна.

Тэмцээнд “Хангарьд Харх”, “Алтайн барс” 1, 2-р баг, “ИНЕГ Буянт-Ухаа”, ОБЕГ-ын “Аврагч”,  ДЦС-4 ТӨХК-ий “ Эрчим” болон “Хасу Мегастарс багууд оролцоно.

Тэмцээний эхний тоглолт мягмар гариг буюу аравдугаар сарын 14-нд “Алтайн барс-2”-“Алтайн барс-1” багуудын хооронд болох аж. Тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолт аравдугаар сарын 20-нд өндөрлөнө.

Тэмцээний эхний тойргийн хуваарийг танилцуулж байна.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж