Дэлхийн хүн Б.Ганболд

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Даваагаас пүрэв гариг буюу аравдугаар сарын 13-17-н хүртэлх твиттер тоймыг хүргэж байна. Эдгээр өдрүүдэд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох болон Монголын хөлбөмбөгийн ерөнхийлөгчийн асуудал олны анхааралд байлаа.

 

САЙД НАРЫН ҮҮРГИЙГ Ч.САЙХАНБИЛЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай саналыг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод даваа гаригт /10.13/ өргөн барисан билээ.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яамтай ажиллахаар Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

УИХ-ын чуулганы баасан гаригийн/10,16/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэн, гишүүдийн 87.7 хувийн саналаар баталлаа. Ингэхдээ Сангийн сайд Ч.Улааныг чөлөөлөхийг гишүүдийн 73.4 хувь, Гадаад харилцааны сайд Л.Болдыг чөлөөлөхийг гишүүдийн 77.8 хувь, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханыг чөлөөлөхийг гишүүдийн 63.5 хувь, Зам тээврийн сайд А.Гансүхийг чөлөөлөхийг гишүүдийн 60.3 хувь, Эрчим хүчний сайд М.Сономпилийг чөлөөлөхийг гишүүдийн 65.1 хувь, Уул уурхайн сайд Д.Ганхуягийг чөлөөлөхийг  гишүүдийн 73.4 хувь, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг чөлөөлөхийг гишүүдийн 53.8 хувь тус бүр дэмжиж, баталсан юм. Ингэснээр нийт долоон сайд чөлөөлөгдөж, зургаа нь дан дээлтэй боллоо.

Дараагийн сайдууд томилогдох хүртэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Уул уурхай, эрчим хүчний сайдын үүргийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт тус тус давхар хариуцуулахаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү асуудал ирэх долоо хоногт үргэлжлэх юм.

 

ФИФА Б.ГАНБОЛДОД ХОРИГ ТАВЬЖЭЭ

Ирэх арваннэгдүгээр сард Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль болно. Гэтэл тус холбоны ерөнхийлөгч Б.Ганболдод ФИФА-гаас авлига авсан хэрэгт буруутган хориг тавьсныг лхагва гаригт /10.15/ мэдээлсэн.

Түүнийг Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мухамед Бин Хамманаас 2009, 2011 онуудад авлига авсныг тогтоожээ. Б.Ганболдын энэхүү үйлдэл нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх, бусдаас бэлэг, авлига авахгүй байх зэрэг ФИФА-гийн ёс зүйн кодыг зургаан үндэслэлээр зөрчсөн гэж үзжээ. Түүнийг Олон улсын хөлбөмбөгийн хорооны хэд хэдэн дүрмийг зөрчиж, үүргээ биелүүлээгүй хэмээн үзсэн бөгөөд энэхүү шийдвэр 2014 оны аравдугаар сарын 15-наас эхлэн хэрэгжих ажээ.

Энэхүү мэдээллийг сонссон Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд Ерөнхийлөгч Б.Ганболдтой холбоотой мэдээллээр холбооныхоо байранд пүрэв гаригт/10.16/ хэвлэлийн бага хурал хийхээр болсон боловч хамгаалалтын албаныхан оруулаагүй учраас гадаа нь сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. МХБХ-ны гишүүдийн ярьж байгаагаар ФИФА-гаас жил бүр 250 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийдэг гэнэ. Харин энэ мөнгийг Б.Ганболд нь хувьдаа завшсан байж болзошгүй гэнэ. 

Энэ талаар зарим иргэд: "Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч таван жилийн хугацаатай эрхээ хасуулж байна гэдэг бол гутамшигтай хэрэг. Гэхдээ Монголын хөлбөмбөгийн эрхийг цуцлаагүй. Зөвхөн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч гээд заагаад өгчихсөн. Цаанаа шийдвэр нь гарчихсан учраас бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байж болохгүй. Өнөөдрийн/өчигдөр/ уулзалт цуглааны гол зорилго бол бид энэ хүний хажуугаар Монголынхоо хөлбөмбөгийг яаж цэвэр авч үлдэх вэ гэдэг асуудал." гэсэн юм.

Мөн олон жиргээчид санал, бодлоо бичиж байна.

Saturn @SanchirM Хөлбөмбөгийн холбооны Ганболд дэлхийн хүн байж шүү. FIFA бандаж байна гэхээр бүр маргаангүй байгаа биздээ. Маниусыг бол хороон дарга ч тоохгүй дээ.

 

ТВИТТЕРИЙН ЗАРИМ МЭДЭЭЛЭЛ:

ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж: Монголчууд өвлийн идшэндээ 10 сая мал иднэ?

Жинхэнэ ЭР хүн БҮСГҮЙ хүнийг оройн хоолонд УРЬСАНЫХАА дараа тухайн хоолноос бий болсон калорыг нь ШАТААХАД тусалдаг.

Энэ орцны жижүүрүүд архи уухын төлөө л ажилладаг юм шиг санагдах юм.

Дайраад ирдэг залуу насыг

Дарсаар биш хайраар дар

Дардан байдаггүй амьдралын

Дагаж биш сөрж амьдраарай залуусаа.

 

ТВИТТЕР ФОТО МЭДЭЭ:

Баярсайхан генералд амжилт хүсье: Монгол генерал НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааг командална.

 

Б.Ганчимэг сэтгүүлч@ganchimeg6163  Хөтлөгч Чимгээ эрх чөлөөтэй, маш сайн шилжилт өгөлтүүдтэй…бас гоё байна..

 

Ардын жүжигчин Ц.Батчулуунд зориулсан "Эгшгэн өргөл" тоглолтын тасалбар 25к Урлагын ажилтны холбооноос тасалбар аваарай. 88067553

 

Америкууд энгийн юмнаас л Эбола-г дотроо алдаад туучихлаа шүү… Өвчилсөн хүнийг зориуд авчираад сувилагчид нь халдаад эхэлсэн юм байна.

 

Би тоглох гэтэл гуталгүй байсан. Ядуудаа гутарч маш их уйлсан. Дараа нь хөлгүй хүн хараад би өөрийгөө асар баян хүн гэдгээ ойлгосон. Зидан.

Хайр хүрмээр зураг кк

 

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж