Сири, Иракт амиа золиослогчдын найм нь Германаас иржээ

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Сири, Иракт амиа золиослогчдын найм нь Германаас иржээ

 

Сири, Иракт амиа золиосолсон террористуудын найм нь Германаас очсон хүмүүс байна гэж Берлиний Tagesspiegel сонинд өгүүлжээ.

 

Сонины эх сурвалж өгүүлснээр өнгөрсөн ням гаригт Хойд Иракт хийгдсэн террорыг курдын зэвсэгт бүлгийнхний эсрэг Германаас ирсэн алан хядагч гүйцэтгэжээ. Германаас  исламчуудтай нэгдэхээр очсон найман хүн амиа золиослон аллага явуулсан байгааг тагнуулын алба тогтоогоод байна.

 

Найм дахь амиа золиослогчийн үйлдсэн хэргийн хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл өөртөө авсан байна. Түүнийг үйлдэгч нь Абу Сара аль-Альмани гэсэн нэртэй ба гурав дахь үг нь “немец” гэсэн араб үг юм байна. Сонинд өгүүлснээр өмнөх долоон амиа золиослогч бас л “Исламын улс” бүлгийн талд ажиллажээ. Тэдний гурав нь Хойд Рейн-Вестфали,  нэг нь Гессенд тус тус амьдарч байсан гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж