Хятадын экспорт эрчимтэй өсөв

Хуучирсан мэдээ: 2014.10.19-нд нийтлэгдсэн

Хятадын экспорт эрчимтэй өсөв

fotolia.com, Stripped Pixel

 

Хятадын экспортын хэмжээ нь өнгөрсөн есдүгээр сард 15,3 хувиар нэмэгдэн жилийн дүгнэлтээр 213,7 тэрбум доллар болсон байна гэж тус улсын Гаалийн алба мэдээлжээ.

 

Албаны мэдээгээр энэ нь сүүлийн 19 сарын доторх хамгийн дээд үзүүлэлт болж байна. Хятадын импорт 7% нэмэгдэн 182,7 тэрбум доллар болов.

 

Ерөнхий дүнгээр Хятадын худалдааны эргэлт өнгөрсөн сард 396,4 тэрбум доллар болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 11,3%-иар нэмэгдсэн байна. Гадаад худалдааны эерэг сальдо нь энэ хугацаанд 31 тэрбум доллар боллоо.

 

Энэ жилийн нэгдүгээр сараас  есан сар хүртэл Хятадын гадаад худалдааны эргэлт 3,3 хувиар нэмэгдэн жилийн ерөнхий үнэлгээгээр 3,16 их наяд доллар болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж