Альтернатив дуучин Х.Отгоо эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Альтернатив дуучин Х.Отгоо эргэн ирлээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд үрийн зулай үнэрлэж, хөөрхөн охинтой болсон альтернатив дуучин Х.Отгоо уран бүтээлийн ажилдаа эргэн оржээ. Тэрбээр өчигдөр “Найзуудаа нааш ир” амьд хөгжмийн наадамд оролцож, ая дуугаа өргөсөн юм. Энэ үеэр Х.Отгоо хэлэхдээ “Удахгүй манай baby зургаан сар хүрнэ. Тиймээс би та бүхэндээ шинэ, шинэ уран бүтээлүүдээрээ эргэн уулзах болно гэдгийг хэлэхэд таатай байна” гэв. Тиймээс ирэх сараас дуучин Х.Отгоогийн фэнүүд түүний шинэ уран бүтээлүүдийг сонсох боломжтой болж байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж