Банкны эзэд ил гарч ирэв үү

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Банкны эзэд ил гарч ирэв үү

УИХ-аас шинэчлэн баталсан Банкны тухай хууль долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байгаа. Энэ хуулийн дагуу бол арилжааны банкууд эзэд, хувь эзэмшигчдийг олон нийтэд ил тод зарлаж байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, банкны эзэд хувь эзэмшигчдийн талаарх мэдээллийг зарлана гэсэн үг. Ингэснээрээ банкаар үйлчлүүлэгч, хадгаламжаа байршуулагчид хэнд итгэж байгаагаа илүү сайн мэдэх ёстой. Нөгөөтэйгүүр тэр банкны ард ийм улстөрч, гаднынхан байдаг гэсэн хий хардлага үүсгэхгүй болох ёстой юм. Гэвч Банкны тухай хууль хэрэгжиж эхлээд зургаа хоносон ч банкуудын зүгээс нийтэд мэдээлэл гаргасан зүйл алга. Хэдийгээр хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдээд байх албагүй ч банкууд шинэ хуулийн энэ заалтыг хэр мөрдөж байгааг тандахыг оролдлоо. Аливаа байгууллага, ялангуяа банкуудын хувьд мэдээлэл түгээх хамгийн албан ёсны бөгөөд хүртээмжтэй хэлбэр вэб сайт. Тиймээс эхний удаад банкууд вэб сайтдаа мэдээллээ хэрхэн хүргэснийг сонирхъё.
1.    Голомт банк 1995 онд үүсгэн байгуулагдсан. ТУЗ-ийн гишүүд нь Д.Баясгалан, Л.Болдхуяг, М.Зоригт
Голомт банк нь дотоодын банкны системийн нийт активийн 23 хувийг эзэлдэг. Монголчуудын хөрөнгө оруулалттай банк. Дэлхийд тэргүүлэгч Credit Suisse банкнаас хөрөнгийн дэмжлэг хүртэж буй Монгол улсын цорын ганц банк юм.  
2.    Хас банк
ТУЗ-ийн дарга Ч.Ганболд. Гишүүд нь М.Болд, С.Бэхбат, П.Эрдэнэжаргал, Ч.Ганхуяг, Ж.Андерсон, М.Мадден, О.Маркүэт, Р.Ранкен, С.Джари,
Тэнгэр санхүүгийн нэгдэл нь Монгол улсын анхдагч хоёр томоохон банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) болох Хөгжлийн Алтан Сан (ХАС) ХХК болон Говийн Эхлэл (ГЭ) ХХК 2001 оны аравдугаар сарын 1-ний өдөр нэгдэж нийлснээр ХасБанкийг үүсгэн байгуулж, түүний албан ёсны толгой компани болсон.
3.    Капитал банк-1990 онд төрийн өмчийн оролцоотой болон хувийн хэвшлийн 16 үйлдвэр, аж ахуйн байгууллага хөрөнгө оруулж, “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь одоогийн Капитал банкны үндэс суурь болсон. Тус банк 1998 онд “Шинэчлэл” банк хэмээн нэрээ өөрчилсөн ба 2003 оны 2-р сарын 28-ны өдрийн банкны бүх гишүүдийн хурлаар банкны шинэчлэн найруулсан дүрмийг баталж, банкийг “Капитал” банк хэмээн нэрлэсэн.
Гишүүдийн хувь нийлүүлсэн дотоодын 100 хувь хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн анхдагч арилжааны банк болсон юм.
4.    Капитрон-мэдээлэл байхгүй
5.    Кредит-мэдээлэл байхгүй
6.    Эрэл-мэдээлэл байхгүй
7.    Чингис хаан банк-ТУЗ-ийн дарга Сергей Громов ба удирдлагын багаа сайтдаа ил тод мэдээлсэн.
8.    Худалдаа хөгжлийн банк-мэдээлэл байхгүй
9.    Хадгаламжийн банк-Төлөөлөн удирдах зөвлөл гэсэн хэсэг байгаа ч хараахан мэдээлэл оруулаагүй байна, уучлаарай засвар хийгдэж байна гэжээ.
10.    Хаан банк- ТУЗ-ийнхөө тухай сайтдаа дэлгэрэнгүй мэдээлсэн байна.
11.    Улаанбаатар банк-мэдээлэл байхгүй
12.    Транс банк  нь 1997 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Монголбанкнаас төлбөр тооцоо эрхлэх, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, үнэт цаас худалдах, худалдан авах, гадаад валютын арилжаа, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгөх, хадгаламжийн үйлчилгээ, үнэт зүйл хадгалах, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд батлан даалт гаргах зэрэг банкны үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл авч  400.0 сая төгрөгийн дүрмийн сантай, долоон ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Энэ цаг үеэс хойш бид 13 дахь жилдээ Монгол улсын банк санхүүгийн зах зээлд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. 2006 онд банкны найдвартай ажиллагаа, оновчтой менежментээр дэлхийд  тэргүүлдэг, банк санхүүгийн арвин туршлагатай Швейцар улсын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дүрмийн сангаа найман тэрбум төгрөг болгож Швейцар Монголын хөрөнгө оруулалттай банк болсон.  Транс банк нь гадаад харилцаагаа өргөжүүлэх, хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор ОХУ –ын топ 50 банкны нэг “Судостройтельный”, “Русславбанк”, “Байкалбанк”, “Международный банк экономического сотрудничества”, Австрийн “Раффайзинбанк”, мөн Хятадын “China construction bank  corpration” зэрэг гадаадын томоохон банкуудтай хамтран ажиллаж  байна.
Банкны хувь нийлүүлэгчид                 Д.Энхтайван, Д.Энхтуяа,    Б.Оргилмаа болон “Инфрастракчер” ХХК гэсэн мэдээлэл байна.
Ерөнхийдөө банкууд хувь эзэмшигчдийнхээ талаар хараахан мэдээллээ ил болгоогүй байна. Үндсэндээ шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө л хувь эзэмшигчид болон банкныхаа бүтцийн талаар “суулгасан” мэдээлэл голчлон байлаа. Тэгэхээр удахгүй ядахдаа вэб сайтдаа хуулийн дагуу хувь, хувьцаа эзэмшигчид болон удирдлагын бүтцийнхээ талаар мэдээлэл хүргэх байх гэж найдаж байгаагаа илэрхийлье.

Б.Бямбаа 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж