Ирвэс хамгаалагчдад талархал илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Ирвэс хамгаалагчдад талархал илэрхийлжээ

Ирвэс нь Төв Азийн өндөрлөг бүс нутгийн 12 улс оронд амьдардаг бөгөөд түүний амьдрах орчинг хамгаалах зорилгоор 2013 онд Бүгд найрамдах Киргизстан Улсын нийслэл Бишкек хотноо дэлхийн форум болсон байна. Энэхүү форумаас ирвэс хамгаалах Бишкекийн тунхаг бичгийг гаргаж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглажээ.

Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан энэхүү нэн ховор амьтныг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний цогц арга хэмжээ авах, хууль бус агнуурыг бууруулах, иргэдэд экологийн мэдлэг, мэдээлэл түгээх зэрэг байгаль хамгааллын олон талт үйл ажиллагааг олон жил амжилттай хэрэгжүүлж байгаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Ирвэс хамгаалах сан, Монголын Ирвэс хамгаалах төв ТББ-ууд, Биологийн хүрээлэнгийн хамт олонд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас талархал илэрхийлсэн байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж