Хүнсний худалдааны зөвшөөрөл олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Хүнсний худалдааны зөвшөөрөл олгож эхэллээ

Үндэсний их баяр наадмын үеэр ил задгай талбайд хүнсний худалдаа явуулах хувь хүмүүс болон аж ахуйн нэгж байгууллагад  харьяа дүүргийн мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл олгож эхлэх нь өнөөдөр. Худалдаа хийх зөвшөөрлийн бичгийг авах иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээ хийлгэсэн байх, баталгаатай жин хэмжүүрээр худалдаа хийх, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг бэлтгэсэн, явуулсан  өдөр цаг,хадгалах борлуулах хугацаа, бэлтгэн нийлүүлэгчийн нэр хаяг зэргийг бичсэн баримт зэргийг бүрдүүлэх юм байна. Мөн чанарын аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хүүхдийн нүд, харааны эрхтэнд гэмтэл учруулахуйц үрлэн сумтай буу, хурц үзүүртэй тоглоом зэргийг худалдахгүй байхыг  иргэдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж