ЦЕГ-аас сэтгүүлчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

ЦЕГ-аас сэтгүүлчидтэй уулзана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд энэ сарын 8-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газар, хэв журам сахиулах хэлтсээс хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд уулзалт зохион байгуулахаар болжээ. Тус уулзалтын гол зорилго нь баяр наадмын үеэр цагдаагийн ажилтнууд болон сэтгүүлчид хамтран ажиллах, хэв журам сахиулах явцад тус, тусынхаа ажил албаны онцлогийг ойлгож хүндэтгэлтэй хандах тухай харилцан зөвлөлдөх юм байна.
Одоогоор энэ жил наадмын хамгаалалт болон хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэх алба хаагчдын тоо тодорхой гараагүй бөгөөд өнгөрсөн жил 3132 цагдаагийн ажилтнууд үүрэг гүйцэтгэсэн байна. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 640, Хүй долоо худагт 2492 алба хаагчид ажиллаж үлдсэн нь арын албанд буюу нийслэл орчмын нутаг дэвсгэрт хэв журам сахиулах үүрэг хүлээн ажиллажээ.
Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж