Швейцарийн Хөгжлийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Швейцарийн Хөгжлийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Швейцарийн Хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Швейцарийн Хөгжлийн агентлаг/ШХА/-ийн орлогч дарга Дийпак Элмер, ШХА-ийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн менежер Жак Мера, Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн багийн ахлагч Франсуй Парве нарын зэрэг төлөөлөгчид байлцав.

Уулзалтын эхэнд ШХА-ийн орлогч дарга Дийпак Элмер хэлэхдээ тус агентлагаас Монгол Улсад олон төсөл хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлж байгааг дурдаад Монгол Улын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар хэрэгжүүлж буй Шууд ардчилал, Иргэдийн оролцоог хангах, төсвийг ил тод, тунгалаг нээлттэй болгох ажлууд эхнээсээ үр дүнгээ өгч байгаад нь сайшаалтай хандаж байгаагаа илэрхийлэв. Мөн энэ чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажлуудыг нь дэмжиж хамтран ажиллана гэв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ Ерөнхийлөгчийн санаачилгаар олон сайн санал санаачилга хэрэгжих шатандаа явж байгааг дурдлаа. Тэрээр Иргэдийн оролцоо, төсвийн ил тод байдал, тунгалаг тогтолцоог бий болгох хүрээнд Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль батлагдаж 2015 оны нэгдугаар сараас хэрэгжиж эхлэх гэж байгааг дуулгаад ШХА-аас Монгол Улсад хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн илүү нягт уялдаатай хамтран ажиллахыг хэлж, төлөөлөгчдийн ажилд амжилт хүсэн ерөөлөө.

Эх сурвалж: www.president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж