Ким Чен Ун таягаа “хаяв”

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун таягаа “хаяв”

 

Хойд Солонгосын хэвлэлээр удирдагч Ким Чен Ун армийн коммандлагчдын уулзалтанд таяггүй ирснийг харуулсан зураг дэлгэжээ. Ким Чен Ун зүүн хөлнийхөө шагайнд мэс засал хийлгэснээр таяг тулах болсон юм. Хойд Солонгосын удирдагч удаан хугацаанд олны нүднээс далд байсныхаа дараа өнгөрсөн аравдугаар сарын дундуур таягтай “эргэн ирсэн” аж. Түүнийг ийн эзгүй байх хооронд олон улсын хэвлэлүүд янз бүрээр таамаглан бичиж байсан юм. Хэвлэлүүд Ким Чен Уныг төрийн эргэлтээр хорионд орсон, нас барсан, охин дүүдээ эрх мэдлээ шилжүүлсэн гэх мэтээр бичиж байв.  Эх сурвалж: ВВС

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж