Н.Номтойбаяр гишүүний бүдүүлэг авир

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр гишүүний бүдүүлэг авир

УИХын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Байнгын хороодын гишүүдээс асуумаар байна. Ерөнхий сайдыг АТГ-аар шалгуулах асуудлыг яагаад байнгын хорооны хурлаар оруулахгүй байна вэ. Үнэхээр хийгээгүй хэрэгт нь буруутгаж байгаа бол нэр төрийг нь сэргээх хэрэгтэй. Буруутай бол буруутай эсэхийг нь яагаад шалгахгүй байна вэ. Тэгвэл  Н.Номтойбаярыг шалга, Д.Оюунхоролыг шалга, Д.Хаянхярвааг шалга” гэсэн юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүнийг үгээ хэлж дуусаагүй байхад зэргэлдээх суудалд сууж байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хараал хэлж, “Дуугүй бай, юугаа яриад байгаа юм” гэх зэргээр дээрэнгүй зан гаргасан нь сэтгүүлчдийн хараанд өртсөн юм. О.Баасанхүү гишүүн үгээ хэлж дуусаад бүдүүлэг авир гаргасан Н.Номтойбаяр гишүүнтэй чуулганы үүдний танхимд  ярилцаж суугаа харагдсан.

 

Ирээгүй гишүүд

Д.Ганбат

Г.Баярсайхан

С.Эрдэнэ

С.Одонтуяа

Д.Арвин

Ч.Улаан

Ш.Түвдэндорж

С.Ганбаатар

Д.Ганхуяг

С.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж