“Цөмөөхэй”-д тоглох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

“Цөмөөхэй”-д тоглох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт боллоо

Балетчин Д.Алтанхуяг Бостон хотоос холбогдож, арванхоёрдугаар сарын 24-29-ний хооронд тоглогдох “Цөмөөхэй” балетын тоглолтын талаар товч мэдээлэл өглөө.  Тоглолтод ОХУ, Япон улсын бүжигчдээс гадна ДБЭТеатрын балет анги бүрэн бүрэлдхүүнээрээ, ХБКоллеж болон СУИС –ийн Бүжгийн сургуулийн оюутан сурагчид оролцон тоглоно. Мөн тоглолтын нэгэн онцлог нь бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог хүсэл эрмэлзэлтэй 8-15 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулан тоглуулах юм. Энэ нь хүүхдэд бага насны нандин дурсамж үлдээх төдийгүй сонгодог урлагын сайхныг мэдэрч өөрийгөө нээх боломж олгож байгаа юм.

Шалгарсан хүүхдүүд Хөгжим бүжгийн Коллежийн балетын ангийн хүүхдүүд, Бүжгийн Их Сургууль, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, ОХУ , Япон гэх мэт орнууд мэргэжлийн бүжгэн жүжигчидтэй хамтран нэгэн тайзан дээр мэргэжлийн синфоний найрал хөгжимтэй бүжих болноо,

Бүртгэлийн ажил энэ сарын 10-ны өдрөөс 19 – ны хооронд явагдана. Оролцох хүүхдүүд бүжиглэх жүжиглэх, дур сонрхолтой, тайзан дээр гарах чин хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай. Сонгон шалгаруулалт 11 дүгээрсарын 22, 23нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно.Хүүхдүүдээс мэргэжлийн ур чадвар шаардахгүй учраас эцэг эхчүүдийг хүүхдүүдээ оролцуулан шинэ жилийг сонирхолтой шинэлэг байдлаар гэр бүлээрээ өнгөрүүлэхийг урьж байна.

“Цөмөөхэй”  балетын  жүжгийг  Монголчууддаа  жил  бүр  уламжлал  болгонсонирхуулах, хүчилж биш хүслээр нь хүүхдээ дагуулж, сонгодог урлагийн сайхныг мэдрэхболомжийг олгохын тулд энэ удаагийн тоглолтын онцлог оршино.

ДБЭТеатрт 1983 онд анх Шелкунчик бүжгэн жүжиг тавигдаж байсан бөгөөд энэ удаагийн тоглолтоороо шинэчилсэн найрууллага, хореграфтай “Цөмөөхэй балет” –г Монголын балетын хөгжил сан, НЗДТГ Соёл Урлагын газартай хамтран үзүүлэхээр бэлдэж байна.  

Монголын балетын хөгжил сангаас гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн Хөгжим Бүжгийн Коллеж болон тус сангийн хаягаар  11 сарын 19ны дотор биечлэн авчирч өгнө.Шалгаруулалт 11 дүгээр сарын 22, 23нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Бүртгэлийн хуудсыг дараах газруудаас авна.

НСУГазрын вэб хуудаснаас бүртгэлийн хуудсаа авч МБХС болон ХБКоллежийн байранд хүлээлгэн өгөх.

МБХСангийн байр /Этүгэн төв 1406 тоот 99047043/

ХБКоллеж

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж