Шинэ загварын электрон “гаанс” зохион бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

Шинэ загварын электрон “гаанс” зохион бүтээжээ

Электрон тамхийг тамхинаас гарахад хэрэгтэй чухал эд хэмээн зарим нь хэлж байхад зарим нь бусад тамхи шиг биш ч ямар нэг байдлаар хүний биед сөрөг нөлөөтэй гэж мэтгэлцсээр л байгаа билээ.

Харин тэгвэл хүний биед ямар ч хоргүй гэгдэн Европын зах зээлд өдөр тутам бараг 10 мянган хувь зарагдаж байгаа  “электрон гаанс”-ыг танилцуулая.

Энэхүү E-Njoint B.V хэмээх төхөөрөмжийг Нидерланд улсын компани бүтээсэн ба ургамлын глицерин, propylene glycol-ын найрлага бүхий тарвас ногоон алим гэх мэт олон төрлийн жимс, ногооны амт үнэртэй бодисыг дотор нь зай шиг хийж татдаг “электрон гаанс* юм.

Хэрэв дотор нь хар тамхины төрлийн жоохон л зүйл хийх юм бол энэ нь гэрэлтэж мэдэгддэг юм байна.

Тус компанийхан энэхүү төхөөрөмжийнхөө талаар 100 хувь хууль ёсны, 100 хувь эрүүл мэндэд хоргүй хэмээн бахдан хэлж байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж