Малын эм хэрэглэж болохгүйг сануулав

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

Малын эм хэрэглэж болохгүйг сануулав

Сүүлийн үед иргэд “Хүний аливаа өвчинд сайн байна” гэсэн ам дамжсан яриагаар АСД-3Ф, АСД-2Ф гэсэн малын эмийг өөрсдөө дур мэдэн малын эмийн сангаас авч хэрэглэх явдал гарсаар байгааг МХЕГ-аас анхаарууллаа. АСД-3Ф, АСД-2Ф гэх эдгээр эмийг мал эмнэлгийн практикт хэрэглэдэг бөгөөд Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид шинжилгээнд хамруулахад хүний биед ямар ч эерэг нөлөөгүй болох нь батлагджээ. 

Аливаа эмийг шинээр бүтээхдээ эм зүй, хор судлал, эм судлалын буюу эмийн кинетик, динамикийн чиглэлээр судалгаа хийж аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй гэж тогтоосон нөхцөлд шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан аргачлалаар эмнэл зүйн буюу практикт туршилтыг явуулдаг. Туршилтын үр дүн сайн, зохимжтой гарсан тохиолдолд зохих журмын дагуу эмийг хэрэглээнд гаргадаг. ОХУ-ын Агроветзащита, Армавирская зэрэг биофабрикт үйлдвэрлэсэн АСД-3Ф, АСД-2Ф эмүүдийг судлаж, шинжлээд хүн эмнэлгийн бус мал эмнэлгийн зориулалтаар үйлдвэрлэлд гаргасныг онцолсон байна. Тиймээс эдгээр эм, бэлдмэлүүдийн сөрөг нөлөө хэсэг хугацааны дараа хүний биед илэрч болох талтайг МХЕГ-аас санууллаа.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж