II Елизаветагийн амь насанд халдахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2014.11.08-нд нийтлэгдсэн

II Елизаветагийн амь насанд халдахыг завджээ

II Елизавета. Фото: Reuters

 

Британийн цагдаагийнхан хатан хаан II Елизаветагийн амь насанд халдах гэсэн оролдлогыг таслан зогсоож, энэ үйлдэлд буруутай исламчуудыг баривчилжээ. Энэ тухай  “The Sun” сонин өнөөдөр буюу бямба гаригийн дугаартаа мэдээлээд байна.

 

Баасан гаригт болсон “Дайн тулаан, мөргөлдөөнд амь үрэгдсэн Британийн хаантны легионы дурсгалд зориулсан наадам”-ын үеэр алан хядагчид хатан хааныг хөнөөх төлөвлөгөөтэй байжээ. “The Sun” сонинд мэдээлснээр исламчууд Хаантны Алберьт-холл гудамжинд хатан хаан руу хутга барин дайрах төлөвлөгөөтэй байсан бололтой. Гэхдээ тэдэнд галт зэвсэг байсан байхыг цагдаа нар үгүйсгээгүй байна.

 

Баривчлагдсан исламчууд 19-27 настай хүмүүс байсан ба цагдаагийнхан Бакингемпшир гүнтний хутаг болон Лондон хотын баруун хэсэгт хэд хэдэн ажиллагаа явуулж, тэднийг олжээ. Сэжигтнүүдийн хамгийн залуу нь болох 19 настай Юсуф Саидыг Хай-Уиком дахь ээжийнх нь гэрээс баривчилсан байна. Юсуф Саид Пакистанаас саяхан буцаж ирсэн байжээ. Харин тэдний хамгийн ахмад нь болох сэжигтнийг Саутхолл дүүргээс, үлдсэн хоёр исламыг Хаунслоу, Аксбриж дүүргүүдээс баривчилсан талаар сонины мэдээнд өгүүлжээ.

 

Аллага хийхээр бэлтгэж байсан сэжигтнүүдийг баривчилсан тухай Скотланд-Ярдын тайланд өгүүлсэн ч тэднийг хатан хааны амь насанд халдахыг оролдсон гэж мэдээлээгүй байна. Сэжигтнүүд “Исламын улс” террорист бүлэгтэй холбоотой байсан эсэх талаар мэдээлэл ч тодорхой бус байгаа.

 

II Елизавета болон ерөнхий сайд Дэвид Кэмерон нар халдлага болж магадгүй тухай мэдээлэл авсан ч хатан хаан өөрөө арга хэмжээнд заавал очихыг хүссэн гэж “The Sun” бичсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж