ОХУ руу маргаашнаас визгүй зорчино

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

ОХУ руу маргаашнаас визгүй зорчино

Монгол, Орос улсын Засгийн газар хооронд байгуулсан хоёр улсын иргэдийн харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр маргааш хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй олбогдуулан Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газрын орлогч захирал Н.Батаа болон ОХУ-ын Элчин сайдын Яамын Консулын хэлтсийн дарга В.В. Горячев нар мэдээлэл хийлээ. ГХЭЗХАЯ-ны Консулын газрын орлогч захирал Н.Батаа, “Анх ОХУ, Монголын иргэд харилцан визгүй зорьчдог байсан ч 1995 онд Монголын талын хүсэлтээр визтэй зорих болсон. Гэхдээ бид 1998 оноос дахин визгүй зорчих хүсэлт тавьсан. Энэхүү хүсэлтийг маань олон жил ярьж, хэлэлцсэний эцэст иргэд маань харилцан визгүй зорчихоор боллоо.  Энэ нь хоёр улсын найрамдалт харилцаанд өндөр ач холбогдолтой үйл явдал юм" хэмээсэн.

Харин ОХУ-ын Элчин сайдын Яамын Консулын хэлтсийн дарга В.В.Горячев, “Хэлэлцээрийн дагуу иргэд өөрийн улсын хүчин төгөлдөр дипломат, албаны, энгийн гадаад паспорттай ОХУ болон Монгол Улсын иргэд нэг удаа харилцан визгүйгээр 30 хүртэлх хоногийн хугацаагаар зорчих, орох, гарах, транзитээр нөгөө улсынхаа нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх эрхтэй. Иргэд зургаан сард 30 хоногийн хугацаатай гурван удаа харилцан зорчих боломжтой юм. Түүнчлэн нэг хоногоор 90 удаа явж болно. Мөн Элчин сайдын яамдаас ОХУ болон Монгол Улсад нэвтрэх, гарах гэрчилгээ авах ёстой. Гэрчилгээг хаясан, алдсан тохиолдолд тухайн улсад сууж буй Элчин сайдын яамнаас эх орондоо буцах эрхийн бичиг авна. Засгийн газар хоорондын хэлэлцээр энэ сарын 14-15-ныг шилжих шөнөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд харилцан зорчиж байгаа иргэдэд тухайн улсынхаа хуулийг мөрдөхийг анхааруулж байна" хэмээсэн юм.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж