Гандан барихад 5.4 тэрбумыг өгнө

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Гандан барихад 5.4 тэрбумыг өгнө

Гандангийн барилгын ажлыг гүйцээхэд зориулж 5.4 тэрбум төгрөгийг 2015 оны улсын төсөвт суулгасныг “жиргээчид” шүүмжилж байна. Татварт мөнгө төлдөггүй, тэгсэн хэрнээ уншуулах ном бүр нь тарифтай, олсноо юунд зарцуулаад байдаг нь тодорхойгүй сүм хийд олон байдаг нь дээрх их хөрөнгө цухал төрүүлж буй хэрэг биз. “Жиргээчид” дээрх их мөнгийг юунд зарцуулах боломжтой байсан талаар саналаа илэрхийлжээ.

Олонх нь “УИХ татвар төлөгчдийнхөө мөнгийг энэ мэт зүйлд зарцуулахын оронд цэцэрлэг, сургууль барихад зарцуулах ёстой байсан” гэж тодотгож байна. Үнэндээ ч жил бүрийн намар цэцэрлэг, сургууль хүрэлцдэггүйгээс хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд хонон өнжин дугаарладаг.

Энэ зовлонг түшээд өнгөрсөн намар зөндөө л ярьсан, гэвч мартдаг бололтой. УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нар эл асуудлыг олонтаа хөндөж байсан. Харамсалтай нь, хүчгүйдсэн үү, УИХ-ын гишүүдийн олонхи нь шүтлэг бишрэлтэй нөхдүүд үү. ямарч байсан Гандангийн барилгыг гүйцээн барихад гар татсангүй, ирэх оны төсөвт 5.4 тэрбум төгрөг суулгалаа.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж