Зөрчил гаргасан эмнэлгүүдийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Зөрчил гаргасан эмнэлгүүдийг хаажээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотод ажиллаж буй шүдний эмнэлгүүдэд хийсэн шалгалтын дүн олныг түгшээгээд байна. Нийслэлд нийт 241 шүдний эмнэлэг байгаагаас 84-ийг нь шалгажээ. Шалгалтад хамрагдсан зарим эмнэлэг нэг удаагийн тариурыг дахин ашиглаж байсан гэсэн мэдээллийн дагуу бид нийслэлийн Эрүүл мэндийн газрын Мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Н.Цогбадрахтай холбогдсон юм.

-НЭМГ-ын шалгалтад бүдэрч, нэг удаагийн тариурыг дахин ашигласан эмнэлгүүдийг нэрлэж болох уу?

-Нэрлэх шаардлагагүй. Учир нь нэг удаагийн тариур хэрэглэсэн, зарчил гаргасан  эмнэлгийн үйл ажиллагааг хаасан. Цаашид хэрхэхийг, Тусгай зөвшөөрлийг нь цуцлах эсэх зэрэг асуудлыг хурлаар оруулж шийдвэрлэх юм.

-Яг ямар эмнэлэг зөрчилтэй байсан бол гэж иргэд их асууж байна. Бас айж түгшиж байна л даа?

-Нэгэнт үйл ажилалгааг нь хаасан болохоор иргэд айж түгших хэрэггүй гэлээ.

Албаны хүн ийн хариуллаа. Шалгалтын үеэр илэрсэн зөрчлийн талаарх мэдээлэл хүмүүст буруу ташаа ойлголт өгсөн байж болзошгүйг өөр нэгэн мэргэжилтэн тодотгож байсан юм. Тэдгээр эмнэлгүүд нэг удаагийн тариурыг  хүнээс  хүнд  дамжуулан хэрэглэсэн мэтээр хүмүүс ойлгосон. Гэвч нэг хүний шүдний сувгийг цэвэрлэж  угаахдаа тариураа солилгүй дахин дахин хэрэглэж байсан болохоос хэн нэгэнд хэрэглэсэн тариурыг  өөр хүнд ашигласан  хэрэг биш ажээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж