Цагдаагийн ажилтнуудын буруугаас амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ажилтнуудын буруугаас амиа алджээ

“Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь  Хорих 413 дугаар анги буюу Дарьтын хорих ангиас оргосон хоригдлыг голд живж нас барсан тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайн үед Булган аймгийн цагдаагийн ажилтнууд  хорих ангиас оргосон хүмүүжигч  Ю-г баривчилан  Дарьтын хорих  ангид хүргэж өгөхөөр явж байжээ. Тэд  замдаа Орхон  голд түр саатаж  усанд орох  үеэр нь хүмүүжигч Ю гүүрэн дээрээс үсэрч  амь насаа алдсан байна. Эх сурвалжийн  мэдээлснээр цагдаагийхан энэ мэдээллийг  нууцалж буй бөгөөд харин Онцгой байдлын ерөнхий газрынхан уг хоригдлыг оргож явах үедээ усанд осолдсон тайлбар өгчээ. Талийгаач Ю- эхнэрийнхээ дүүг хөнөөсөн хэрэгт  Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйчилсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад аргагүй хамгаалалт хэрэглэсэн нь тогдоогдсон тул чанга дэглэмтэй хорих ангид 10 жил хорих оноосон байжээ.
                                                                                                 Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж