Эрүүл мэндийн яам сэрэмжүүлэг гаргав

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн яам сэрэмжүүлэг гаргав

Ханиад томуу дэгдэж, хүүхэд багачууд өртөх нь нэмэгдэж, тэр хэрээр дүүргийн болоод хүүхдийн эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүйд хүрээд байгаа. Энэ тухай сурвалжлага хэвлэлээр олонтаа гарсан. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас эцэг, эхчүүдэд хандан сэрэмжлүүлэг, зөвлөгөө гаргажээ. Сэрэмжлүүлэгт:

-Энэ оны 10 дугаар сараас эхлэн респиратор синцитиал вирус, аденовирус , риновирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчин гарч байна. Ялангуяа респиратор синцитиал вирус нь уушгины завсрын эдийг гэмтээж, бага насны хүүхдэд хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэж хүндэрдэг тул дараах зөвлөмжийг өгч байна.

Үүнд:

1. Хүүхдийг дааруулахгүй, дулаан хувцаслах
2. Хүүхдийг ханиад хүрсэн үед нь цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байж, сайтар асрах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
3. Гараа сайтар савандаж угаах, бохирдсон гараа нүдэнд хүргэхгүй байх
4. Гэр орноо дулаан байлгах, чийгтэй цэвэрлэгээг хийж, 2 цаг тутам агааржуулах
5. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, буцалсан бүлээн шингэн уулгах
6. Цэгэн иллэг хийж хэвших
7. Дур мэдэж антибиотик хэрэглэхгүйгээр, эмчид хандах
8. Хүүхдийг амрааж, тайван байлгах зэрэг болно гэжээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж