Эмэгтэй сагсчид IV байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Эмэгтэй сагсчид IV байрт шалгарлаа

-Эмэгтэй сагсчид Филиппин, Энэтхэгийн багуудыг хожиж, шилдэг дөрөвт багтлаа.-

Элсний спортын төрлүүдийн Азийн наадам буюу Asian Beach Game-IV тэмцээн Тайланд улсын аялал жуулчлалын Пукет хотноо явагдаж байна. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөж, медальтнууд тодорлоо.

Эмэгтэй 8 баг өрсөлдсөнөөс Тайваны баг алтан медаль хүртэж, БНХАУ, Тайландын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Манай баг өнөөдөр Тайвань, Тайландын багуудад ялагдаж, IV байрт шалгарсан амжилтыг үзүүлэв.

Эмэгтэй баг:

XI.15 Монгол-БНХАУ 13:18

XI.16 Монгол-Филиппин 12:11

XI.17 Монгол-Энэтхэг 21:12

XI.18 Монгол-Тайвань 10-17

        Монгол-Тайланд 7-13

Эмэгтэй 8 баг:

Алтан медаль: Тайвань

Мөнгөн медаль: БНХАУ

Хүрэл медаль: Тайланд

IV байр: Монгол

V байр: Филиппин

VI байр: Туркменистан

VII байр: Энэтхэг

VIII байр: Непалийн багууд тус тус шалгарлаа.

Гэрэл зургийг Э.МАГНАЙБАЯР.  (Пукет хотоос)

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж