Малчдад арьс ширний урамшуулал олгоно

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Малчдад арьс ширний урамшуулал олгоно

Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн, малчин мал бүхий иргэдэд урамшуулал олгох журам 2013 онд шинэчлэгдсэнтэй холбогдуулан жилд 2 удаа арьс ширний урамшуулал олгохоор болжээ. Энэ төрлийн урамшуулал анх удаа хэрэгжиж байгаа юм. ЭНэхүү арьс ширний урамшуулалд хамрагдах малчид малаа бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, тухайн мал эрүүл болохыг батлах гэрчилгээ, харилцах банкны дансны дугаар зэрэг баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байна.

Энэ жил Малчин баг Жаргалант суманд шилжсэн хэдий ч энэ жилийн хувьд малчин багийн иргэд дээрх урамшуулалд хамрагдах бичиг баримтаа Баян-Өндөр суманд бүрдүүлэн урамшууллаа авах гэнэ.Иймээс малчид 12-р сарын 15-аас өмнө өөрсдийн бэлтгэсэн арьс шир нэхийгээ тушааж баримтаа бүрдүүлж өгөх шаардлагатай гэдгийг хэллээ.

Урамшууллын зорилго малчдын орлогыг нэмэгдүүлж, тэдний үйл ажиллагааг дэмжихэд оршиж байна. Түүчнлэн “Монгол мал” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ноосны урамшуулал гэх зүйл 3 жилийн турш хэрэгжиж байгаа бөгөөд ноосны урамшуулалд 200-300 гаруй малчин хамрагдаж жилд дунджаар 40-60 тонн ноос үндэсний үйлдвэртэй тушаадаг байна. Хөтөлбөрийн 2 дахь шатанд бүх малаа эрүүлжүүлж, эрүүл мэндийн хяналтын тогтолцоог бүрдүүлж, экспортлох боломжийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлсэн байх зорилтыг тавьсан байна.

ПҮРЭВПЭЛЖЭЭ

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж