178 залуу ажилтай болжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

178 залуу ажилтай болжээ

Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан өнгөрсөн долоо хоногт 178 оюутан, залуус ажилтай болжээ. Тус бирж залуучуудыг байнгын болон цагийн ажлын байранд зуучилж, байгууллагуудттай хамтран ажилладаг бөгөөд долоо хоног бүр ажилд зуучилсан оюутан, залуучуудын мэдээллийг нээлттэй тавьж, нээлттэй ажлын байрыг зарладаг уламжлал тогтоод байна. Тэгвэл энэ долоо хоногт байнгын ажлын байранд 29, цагийн ажлын байранд 149 залуусыг зуучилсан байна. Одоогоор Залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр байнгын ажлын байр 480, цагийн ажил 241 нээлттэй ажлын байр байгаа юм байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж