Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

-Башёг ёкозүна Хакүхо, Какүрюү нар 10 даваа, нэг унаатай тэргүүлж байна.-

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн Японы Фүкүока хотноо өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ.

Кюүшюү башёгийн 11 дэх өдөр буюу өнөөдөр тэмцээнийг тэргүүлж байсан ёкозүна Какүрюү озэки Кисэносатод уналаа. Мөн энэ өдөр ёкозүна Хакүхо озэки Гоэйдог давсан бол ёкозүна Харүмафүжи сэкивакэ Аойямаг барсангүй. Шинэхэн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров Тоёохибикигоор зургаа дахь даваагаа авлаа.

Башёг 11 өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо, Какүрюү нар 10 даваа, нэг унаатай тэргүүлж эхэлсэн бол озэки Кисэносато, М-8 Точиношин нар 9 даваатай удаалж байна.

Монголын бөхчүүдээс: (11 өдрийн дараах байдлаар)

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-1

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 8-3

Ёкозүна Какүрюү М.Ананд 10-1

Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 6-5

М-3 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-6

М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-6

М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 8-3

М-13 Таканоива А.Баасандорж 3-8

M-13 Араваши Э.Дөлгөөн 7-4

М-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-5 гэсэн амжилттай явна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж