Хуурамч архи худалдаалж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Хуурамч архи худалдаалж байжээ

“Хан-Уул дүүргийн 11-р хороонд архи зараад байна” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн хэлтэст иржээ. Мэдээллийн дагуу нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын 121-р эргүүлийнхэн очсон байна. Энэ үед Баянзүрх дүүрэгт амьдардаг гэх 46 настай эмэгтэй Н Хятад улсад үйлдвэрлэсэн нэр хаяггүй, 500 граммаар савласан 60 ширхэг архи худалдаалж байжээ. Хууль зөрчигчийг саатуулан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар, зарж байсан архийг шинжлүүлэхээр лабораторид өгсөн байна.
Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж