О.Ууганбаатар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

О.Ууганбаатар хүрэл медаль хүртлээ

Хятадын Чиндао хотноо жүдо бөхийн гран при тэмцээн болж байгаа билээ. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй энэхүү тэмцээнд өнөөдөр манайхаас зургаан бөх гарч барилдсан. Түүнээс гурав нь медалийн төлөө шалгарч үлдэж, эцэст нь нэг нь хүрэл дээр буулаа. 


Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хоёр бөх барилдсанаас Б.Хишигбаяр медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Тэрбээр хүрэл медалийн төлөө эзэн орны бөх Сун Шу Айтай барилдаж, ялагдсанаар шагналт тавдугаар байрт орлоо. Тэгвэл 81 кг-ын жинд өрсөлдсөн Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар нар хүрэл медалийн төлөө хоорондоо барилдсан.  Энэ барилдаанд О.Ууганбаатар илүүрхэж, өрсөлдөгчөө боох мэхээр цэвэр ялсанаар хүрэл медалийн болзол хангалаа.

Ийнхүү манай бөхчүүд эхний хоёр өдрийн дараах байдлаар хоёр хүрэл медаль хүртээд байна. Маргааш эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаан болно.  Манайхаас +78 кг-аас бусад жинд бөхчүүд барилдана.

Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж