Барбинууд төгс биш боллоо

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Барбинууд төгс биш боллоо

Охидуудын хамгийн тоглох дуртай тоглоомын нэг бол барби. Барби хүүхэлдэй өмнө нь тэгшхэн урт хөлтөй, гоолиг нарийхан биетэй, өө сэвгүй царайлан нүүртэй байсан бол одоо илүү бодит хүнтэй адил, дутагдлуудтайгаар хийгдсэн байна.

Хэтэрхий төгс байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулж, охидыг барби шиг биш гэж өөртөө гутрах, өөрийгөө голох сэтгэлзүйн эмгэгтэй болгож буй талаар шүүмжлэл гардаг учраас ийнхүү өөрчлөлт хийхээр болжээ.

Шинэ загварын барбинууд нь илүүдэл жинтэй, нүүрэн дээрээ батгатай, гэдэснийх нь арьс язарсан, гуян дээрээ целлюлиттэй, шивээстэй, хагалгааны сорвитой болжээ. Мөн биеийн харьцаа нь дундаж америк эмэгтэйн биеийн харьцаан дээр суурилан хийгдсэн байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж