Б.Наранхүү “ам нээв”

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Б.Наранхүү “ам нээв”

УИХ-ын гишүүн Б.Наранхүү   тун “чимээгүй” нэгэн.  Түүнийг  сонгуулийн дөрвөн жилийн тал хувь нь өнгөрчихөөд байхад “хэлд орсонгүй” гэцгээдэг.  

Б.Наранхүү гишүүний хувьд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх  явцад  ганц үг ган хийхгүй байж байгаад эцсийн мөчид эсрэг кноп дарсан. Үүний дараа шинэ Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг  дэмжих эсэхийг АН-ын бүлгээр хэлэлцэх үед мөн л эсрэг санал өгсөн. Харин  өчигдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд бодол нь өөрчлөгдсөнөөр Ч.Сайханбилэгийг дэмжсэн юм.

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар 28 дахь Ерөнхий сайд тодорсны дараа  түүнээс яагаад бодлоо өөрчилснийг нь тодруулж асуухад, “Ерөнхий сайдын асуудлыг хурдан шийдэх шаардлагатай байна. Өмнөх хурлуудаар тэр хүнд хэлж захих зүйлүүдээ тодорхой сайн хэлсэн. Тиймээс ҮЗХ, намын бүлгийн шийдвэрээ дагаж, өнөөдөр эцсийн  шийдвэрээ гаргалаа” гэсэн юм.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж