Үндэсний супер лигийн тоглолт үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Үндэсний супер лигийн тоглолт үргэлжилнэ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос(МҮСБХ) зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын нээлт өнгөрөгч лхагва гаригт(11.19) Спортын төв ордонд нээлтээ хийсэн билээ. Өнөөдөр 18.00 цагаас Төв аймгийн "Төв ургац"-Өвөрхангай аймгийн "Гэгээнхангай лидер" багуудын тоглолт болно. Удаах тоглолт Баянгол дүүргийн "Шонхорууд"-Баянзүрх дүүргийн "Ханталстын ирвэсүүд" багуудын өрсөлдөөн үргэлжлэх юм.

Нээлтийн тоглолтод "Гэгээнхангай лидер", "Ханталстын ирвэсүүд" багууд өрсөлдөгчөө хожиж, эхний хожлоо авсан билээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж