Хакүхо М.Даваажаргал 32 дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.23-нд нийтлэгдсэн

Хакүхо М.Даваажаргал 32 дахь түрүүгээ хүртлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож буй энэ өдөр мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээнд ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлснээр Монгол түмнээ баярлууллаа. Энэ сарын 19-нд Японы Фүкүока хотноо эхэлсэн Кюүшюү башё манай сүмочдын өрсөлдөөнөөр дүүрэн өнгөрлөө. 

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр ёкозүна Хакүхо, ёкозүна Какүрюү нар оноолт таарсан бөгөөд 1 даваагаар илүү байсан 69 дэх аварга давлаа. Ийнхүү ёкозүна Хакүхо 32 дахь түрүүгээ хүртсэнээр Тайхо аваргын дээд амжилттай зэрэгцэж ирлээ. Сүмо бөхийн түүхэнд домог болон үлдсэн 48 дахь ёкозүна Тайхо Коки хамгийн сүүлд 1971 оны нэгдүгээр сарын башёд түрүүлсэн түүхтэй аж.

Энэ өдөр ёкозүна Харүмафүжи озэки Котошёогикүгээр 11 дэх, Монгол сүмочдын алтан хараацай, олон олон амжилтын эзэн Кёкүтэнхо Н.Цэвэгням Чиёомарүгээр 10 дахь даваагаа авсан юм. Мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Ичиножёо А.Ичинноровоор тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадлаа. Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар бүгд 8 даваатай башёг өндөрлүүллээ.

 

 

Монголын бөхчүүдээс: (15 дахь өдөр)

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 14-1

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 11-4

Ёкозүна Какүрюү М.Ананд 12-3

Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 8-6

М-3 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-7

М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7

М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 10-5

М-13 Таканоива А.Баасандорж 3-12

M-13 Араваши Э.Дөлгөөн 8-7

М-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 9-6 гэсэн амжилттай өндөрлүүллээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж