Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын зураг төслийг боловсруулна

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын зураг төслийг боловсруулна

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулах тухай” А/978 дугаар захирамж гаргаж,  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний зардлыг шийдвэрлэлээ. Тус ажлыг хийхэд шаардлагатай 6.0 тэрбум төгрөгийг ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Харин хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт,  нийслэлийн өмчид бүртгэн авахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж