Хятадад дахиад л олон хүнийг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Хятадад дахиад л олон хүнийг хөнөөв

Хятадын Хэнань  мужийн Шанбошу тосгоны ахлагч ба түүний гэрийн дөрвөн хүнийг нэгэн эрэгтэй хутгалан хөнөөсөн байна. Гэмт хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдсэн Ван Хайинь гэгчийг тосгоны ахлагч 56 настай Ван Шэнгод халдсаны дараа баривчилсан бөгөөд түүний гарт ахлагчийн дүү эмэгтэй, хамаатан, бэргэн ба зургаан сартай зээ охин амиа алдсан байна.
Баригдсаныхаа дараа Ван Хайинь энэ гэмт хэргээ хэдэн сарын өмнөөс төлөвлөсөн байсан ба тосгоны ахлагч түүний эхийн тэтгэврийг удааж, байр барих газар өгөхгүй байсан учраас энэ хэргийг хийсэн гэж мэдүүлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж