&#34Төрийн өмчийн хороог татан буулгана&#34

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

&#34Төрийн өмчийн хороог татан буулгана&#34

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын санаачлан боловсруулсан Төрийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Ингээд тус төсөлд холбогдох саналыг өгч Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөлд тусган төсөл санаачлагчид уламжлах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Төрийн өмчийн тухай хуулийн төсөл нь 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд Төрийн өмчийн ангилал, тэдгээрийн тухай ойлголт, төр өөрийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, төрийн өмчийн талаарх төрийн байгууллагын эрх, үүрэг, Төрийн өмчит үйлдвэрийн газар, компани, тэдгээрийг байгуулах нөхцөл, журам, төрийн төлөөллийг хэрэгжүүлэх журам, аж ахуйн харилцаан дахь төрийн оролцооны хэлбэр, хязгаар зэрэг асуудлыг тусгажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмч гэж заагтай байсныг нэгдмэл улсын зарчмыг хадгалах үүднээс зөвхөн төрийн өмч гэсэн нэг ойлголттой болгож, аймаг, нийслэл нь төрийн эзэмшигч, ашиглагч байхаар тусгасан байна. Мөн Төрийн өмчийн хороог татан буулгаж, түүний хэрэгжүүлж байсан үүргийг төрийн сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчит аж ахуйн байгууллагатай холбоотой үүргийг компанийн засаглалын зарчмаар төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигч этгээд өөрөө хэрэгжүүлэх зарчимтай байхаар зохицуулжээ.

Эх сурвалж: zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж