Лос Анжелес Лейкэрс улирлын 12 дахь ялагдлаа хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

Лос Анжелес Лейкэрс улирлын 12 дахь ялагдлаа хүлээлээ

НБА-гийн талбайд өнөөдөр 13 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбай дээрээ Мемфис Гриззлис багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 46-51 харьцаагаар талбайн эзэд илүүрхэж байсан ч сүүлийн хагаст сайн байж чадалгүй 99-93 харьцаагаар улирлын 12 дахь ялагдлаа хүлээлээ. Ялангуяа тоглолтын гуравдугаар үед тэд 23 оноог салгаж чадсан ч эсрэг багтаа 34 оноог алдаж хожигдлоо. Тус тоглолтын Гриззлисээс Майк Конли, Марк Газол нар 19 оноог авч багаа тэргүүлсэн бол Зач Рендолф 16, Кортны Лий 10 оноог нэмэрлэжээ. Харин эсрэг багаас Коби Брайнт 22 оноог авч багаа тэргүүлсэн ч Жеремин Лин 14 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Портленд Трэйл Блэйззэрс 105-97 Шарлот Хорнетс
Вашингтон Уйзардс 87-113 Клевленд Кавалерс
Голден Стэйт Уорриорс 111-96 Орлондо Межик
Бруклин Нетс 99-91 Филадельфи 76
Нью-Иорк Никс 102-109 Даллас Мавирекс нэмэлт цагт
Торонто Репторс 126-115 Атланта Хаукс
Лос Анжелес Клипперс 104-98 Детройт Пистонс
Сакермэнто Кингс 89-102 Хьюстон Рокетс
Милоуки Багс 103-86 Минносато Тембэруолвз
Юта Жазз 82-97 Оклахома Сити Тандер
Индиана Пейсэрс 100-106 Сан Антони Спөрс
Денвер Наггетс 112-120 Финикс Санс
Мемфис Гриззлис 99-93 Лос Анжелес Лейкэрс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж