Ромын пап Туркт айлчилна

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

Ромын пап Туркт айлчилна

 

Ромын пап Франсис мусульман шашинтнуудын олонхи Турк улсад айлчлахаар бэлтгэж байна. Гурван өдрийн айлчлалынхаа үеэр Ромын пап Анкара хотноо Франсис Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзах аж.  Үүний дараа тэрээр Истанбул хотноо Каталик, Үнэн алдартны шашны тэргүүнүүдтэй уулзаж, хоорондын зөрчлийг авч хэлэлцэх гэнэ. Үүний зэрэгцээ Ромын пап Исламын Хөх сүм гэж алдаршсан Туркийн уран барилгыг тодорхойлогч Султан Ахмедын сүмийг үзэх аж. Энэ бол исламын шашинтнууд олонхи Турк улсад Ромын пап айлчилсан дөрөв дэх тохиол гэнэ.  

 

Туркийн 80 сая иргэн мусульман шашинтай бол 120 мянга орчим хүн Христийн шашныг шүтдэг байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж