Xүйтний эрч эрс чангархыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

Xүйтний эрч эрс чангархыг анхааруулж байна

Малчид, ард иргэдийн анхааралд:


       Өнөөдөр баруун зүгийн нутгаар, маргааш ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангархыг анхааруулж байна
                                     

 2014 оны 11 дүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байна. Дархадын хотгороор 13-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө, Туул голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө баруун болон төвийн нутгаар, маргааш ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгой анхааруулж байна.

2014 оны 11 дүгээр сарын 28-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Завханы хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 20-25 градус, Баянөлгийн нутаг, Увс, Баянхонгор, Говьалтайн хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 15-20 градус, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 21-26 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө хотын төв хэсгээр 16-18 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.

2014 оны 11 дүгээр сарын 30-наас 2014 оны 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд нутгийн зүүн хагаст, 12 дугаар сарын 1-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 2,3-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж