Ч.Сайханбилэгийн нэрээр хуурамч хаяг ашиглаж байна

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгийн нэрээр хуурамч хаяг ашиглаж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг facebook, twitter instagram зэрэг олон нийтийн сүлжээнд албан ёсоор ямар нэгэн хаяг, аккаунт нээгээгүй бөгөөд түүний зураг, нэрийг ашигласан хаягууд бүгд хуурамч болно.

Засгийн газрын тэргүүн олон нийтийн сүлжээнд хаяг, аккаунт хөтлөн явуулдаггүй бөгөөд Ерөнхий сайдыг Хэвлэлийн төлөөлөгч болон ХМОНХА цахим ертөнцөд болж буй гол үйл явдлуудын талаарх мэдээллээр тогтмол хангадаг.

Түүнчлэн Ерөнхий сайдын явуулж буй үйл ажиллагаа, Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийн талаарх мэдээ мэдээллийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч болон Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нийтэд нээлттэй шуурхай, мэдээлж байх болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж