Мөрийтэй тоглоомчдыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Мөрийтэй тоглоомчдыг баривчилжээ

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны 23 дугаар байранд хууль бусаар мөрийтэй тоглож байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тухайн үед мөрийтэй тоглож байсан этгээдүүдийг шалгаж, эд мөрийн баримтаар 16 орчим сая төгрөг, БНСУ-ын нэг сая вон хураан авчээ. БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мөн нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 36 дугаар байранд хүмүүс мөрийтэй тоглоом тоглоод байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгажээ. Тус байранд оршин суух 44 настай эмэгтэй Ц гэгч бусдыг зохион байгуулалттайгаар мөрийтэй покер тоглуулж байсан хууль бус үйлдлийг илрүүлжээ. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Б.ХУЛАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж