Ибрагимович “алтан бөмбөг”-гүйгээр карьераа бүрэн бүтэн гэдэг

Хуучирсан мэдээ: 2014.12.02-нд нийтлэгдсэн

Ибрагимович “алтан бөмбөг”-гүйгээр карьераа бүрэн бүтэн гэдэг

Златан өөртөө FIFA-гийн  үнэлгээг хэрэггүй гэлээ

 

Хэрэв аваргуудын топ тэмцээнүүдэд  ялсан, багийн 23 шагналыг карьертаа хүртсэн хүнийг шууд шилдгээр тодруулдаг байсан бол? Хэрэв карьертаа тоглолтын  90 минут, нэмэлт үе, нэмэлт минутад нь гоолтой, 33 насандаа 350 орчим бөмбөгийг эсрэг хаалганд оруулсан довтлогчийн амжилтыг тэмдэглэсэн бол? Аваргуудын лигид хэзээ ч ялж байгаагүйг нь  анзааралгүй орхисон бол? “Алтан бөмбөг” шагнал дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Златан Ибрагимовичид очих  ёстой.  

 

Үнэндээ тийм зүйл гараагүй л дээ. Златан  тэр шагналгүйгээр карьераа бүрэн дүүрэн гэж үзсэнд нь ч биш. Хэдийгээр тэр энэ шагналыг авахаар болзолт стандартыг нь аль эрт гүйцээсэн ч талбайн шалгалтыг давсан ч дээрх шагналыг тойрсон улс төрийн хуйвалдаанд нь түүнд байр алга. "Тэнд муу, сайн гэсэн хоёр залуугийн түүх тоглогддог” гэж нэгэн удаа Ибрагимович маш оновчтой хэлсэн байлаа. Сайныг нь сонгосон байгаа. Харин муугаар нь FIFA португали залууг сонгосон бололтой. Криштиану Роналду яагаад муу байх гэж дээ?

 

Златан нь латин  төрлийн  хөлбөмбөгчдийн эсрэг дэлхийн шилдэг болохоор цорын ганц өрсөлдөгч юм. Багийнханаа шоглоод байдаг түүний багагүй видео хостинг бий л дээ. Өшиглөөд авна. Толгой руу нь тогшино. Тхэвондогийн хар бүсийн 17-тайдаа авсан болохоор тэгдэг байж болох  л доо.  

 

Златан  хөлбөмбөгийн багийн гишүүн байж боломгүй  хачин зүйл хийгээд байдаг. Златаныг  "Пари Сен-Жермен»-ы тоглолтыг монополчлоод байдаг гэдэг. Кавани гараар их дохих боловч түүнээс дамжуулалт бараг авдаггүй. Ибрагимовичаас хувцасны өрөөндөө багийнхан нь айдаг гэсэн яриа бас бий. Златанд дамжуулалт  өгөөгүй тоглогч дараагийн тоглолтод гарч ирдэггүй гэсэн домог бас байх юм. Шведийн  хүрээнийхэнтэй холбогдоод  хэрэггүй гэсэн яриа ч бас явна.

 

Түүний намтарт гэмт хэргийн хуудас байдаг нь үнэн. Залуудаа унадаг дугуй хулгайлсан байдаг. Златан түүнийгээ нуугаагүй тэр дурсамжийг үлдээж өөрийн стилийн бэлгэдэл ухааны юм болгожээ. Эсрэг хаалганд эргэлтээр бөмбөг цохих нь "бисиклета» гэж нэр томъёотой.

 

"15 жилийн өмнө энэ том амтай цагаач цааш явахгүй»?  гэж байсан хүмүүс одоо хаана байна. Тэд өөрсдийн үгэндээ хахаж байгаа. Тэр нь миний олз юм» гэж тэр хэлжээ. Хэрэв энэ залууд хариу барих гэсэн бол Ибрагимовичид “Алтан бөмбөг” гардуулах  ёстой.

 

Ибрагимович 2014 онд

 

Аравдугаар сарын 3-нд "Пари Сен-Жермен" (Франц)  багийн довтлогч Златан Ибрагимович 33 нас хүрлээ. Парисийн клубын бүрэлдэхүүнд тэрээр Францын цомын эзэн боллоо. Бас Францын аварга болсон юм. Шведын шигшээгийн бүрэлдэхүүнд 12 сарын дотор таван тоглолт хийлээ. Гурван гоолтой. 2014 оны дэлхийн аваргын тэмцээнд Шведийн баг оролцоогүй.

 

Алтан бөмбөг

 

2014 оны шилдэг хөлбөгчин цолонд нэр дэвшигч 23 нэр дэвшигчийн жагсаалтыг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)  аравдугаар сарын 28-нд нийтлүүлсэн байгаа. Арванхоёрдугаар сарын 1-нд гурван нэр үлдээсэн богино жагсаалтаа  гаргаж байна. “FIFA-гийн Алтан бөмбөг-2014” шагналын эзнийг Цюрих хотноо 2015 оны нэгдүгээр сарын 12-нд болох ёслол дээр  зарлан гардуулна.Список из 23 претендентов на приз лучшему футболисту мира 2014 года, был опубликован Международной федерацией футбольных ассоциаций 28 октября. 1 декабря будет объявлен шорт-лист, в который войдут три фамилии. Обладателя "Золотого мяча ФИФА – 2014" объявят на Церемонии,которая состоится в Цюрихе (Швейцария) 12 января 2015 года.

 

“FIFA-гийн Алтан бөмбөг“ шагнал нь 2010 онд France Football гэдэг франц сэтгүүлийн  шагнал, FIFA-ийн оны шилдэг тоглогч гэсэн хоёр шагнал нийлснээс хойш гардуулагдаж байна.

 

“Алтан бөмбөг” шагналыг аргентин хөлбөмбөгчин Лионель Месси (2010, 2011, 2012) гурван удаа авсан байлаа. Нэг удаа португалийн Криштиану Роналду (2013) уг шагналыг авсан юм.

Ибрагимович өөрийгөө Мессийн хамт мөрөөдлийн багт оруулжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж