Хүүхдийн эмнэлэг хүрэлцэхгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эмнэлэг хүрэлцэхгүй болжээ

Цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхэд багачуудын дунд ханиад их хэмжээгээр дэлгэрч, дүүргийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасаг л гэхэд 70 ортой боловч одоогоор  230 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Ор хүрэлцээгүйгээс хүнд хэлбэрийн ханиад, хатгаатай хүүхдүүдийг гэрээс нь гудас хөнжлийг нь авчруулан эмнэлгийнхээ хонгилд хэвтүүлж байгааг хэлж байна.

Улсын эмнэлгийн хүрэлцээ муу байгаа учир хувийн хэвшлийн хүүхдийн эмнэлгийн ачаалал ч эрс нэмэгджээ. Эцэг эхчүүдийн хамгийн ихээр сонгон үйлчлүүлдэг “Долоон одой”, “Мон закира”, “Астма”, “Баянгол” зэрэг эмнэлгийн амбулаторийн үзлэгийн цаг ойрын гурван өдөртөө багтахааргүй бичигдсэн байх ажээ. Ханиад хүрсэн хүүхдүүд хатгаа авах нь амархан байгаа тул эцэг, эхчүүд хүүхдээ аль болох гэрээр харж асрах, ханиад хүрэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд сануулсаар байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж