Авто замын газрын дарга ХОМ-ээс болж цалингаараа торгуулав

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Авто замын газрын дарга ХОМ-ээс болж цалингаараа торгуулав

Энэ сарын 1-ний өдрийн байдлаар АТГ нийт 385 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгажээ.

Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн дагуу 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулснаас сануулсан 12, албан тушаалын цалинг гурав хүртэл сарын хугацаатай 30 хувиар бууруулсан 17, албан тушаал бууруулсан болон ажлаас халсан зургаан албан тушаалтан байна.

Тухайлбал, хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорнод аймаг дахь салбарын дарга П.Мөнхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Жаргаланд албан тушаалын цалингийн хэмжээг нэг сарын хугацаатайгаар 30 хувь хүртэл бууруулжээ.

Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан компанийг мэдүүлээгүй Ус сувгийн удирдах газрын дэд дарга, ерөнхий инженер Д.Эрдэнэбат, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нарт албан тушаалын цалингийн хэмжээг гурван сарын хугацаатайгаар 30 хувиар бууруулах хариуцлагыг тус тус тооцуулсан байна.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж