МХБХ-ны Гүйцэтгэх Хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

МХБХ-ны Гүйцэтгэх Хороо хуралдлаа

2014 оны 11-р сарын 22-нд МХБХ-ны Ээлжит бус Их хурлаар ОУХБХ-ны жишигт нийцсэн шинэчилсэн дүрмээ баталсан. Тус хурлаар сонгуулийн хороо байгуулагдаж, хорооны даргаар И.Отгонбаяр, гишүүдээр Д.Баярсайхан, Б.Болдбаатар, Э.Шинэбаяр, Ө.Жаргалсайхан нар сонгогдон ажиллаж байна. МХБХ-ны шинэчилсэн дүрэмд сонгуулийн дүрмийг Гүйцэтгэх хорооноос батална гэж заасны дагуу 2014 оны 12-р сарын 7-ны өдөр МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар Гүйцэтгэх Хороог хуралдуулж, сонгуулийн дүрэм, холбоонд гишүүнээр элсүүлэх журам, орон нутгийн холбоодын жишиг дүрэм болох эрх зүйн бичиг баримт болон 2015 онд зохиогдох МХБХ-ны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө болон төсвийг хэлэлцэж баталлаа.

МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатарын шийдвэрээр МХБХ-ны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгдсан бөгөөд тодорхой зөрчил илэрсэн тул МХБХ-ны ерөнхий нягтланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2015 оны 2-р сарын 27-нд болох Ээлжит Их хурлыг дуустал Ө.Шижирийг түр үүрэг гүйцгэгчээр томиллоо. Ө.Шижир нь хөлбөмбөгийн анд бөгөөд менежментийн чиглэлээр мэргэшсэн менежер юм.МХБХ-ны гадаад харилцааны захирал Л.Маяагийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн С.Монголжингоог түр үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулахаар болжээ.

Доорх линкээр орж МХБХ-ны шинэ дүрэм, сонгуулийн дүрэм, гишүүн элсүүлэх журам болон орон нутгийн салбар холбооны жишиг дүрмийг татаж авна уу.

МХБХ-ны шинэ дүрэм

МХБХ-ны сонгуулийн дүрэм

МХБХ-ны гишүүн элсүүлэх журам

Орон нутгийн салбар холбооны жишиг дүрэм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж